etoim.mn
photos/Screenshot_4_500x500.png

Арлын Япон улсад дунд сургуулиа дүүргэн загварын тайзнаа 12 жил алхсаны эцэст эх орондоо хөл тавьмагцаа олны танил болсон азтай бүсгүй бол С.Сарнай юм. “Яг түүн шиг” шоунд тун чиг амжилттай оролцож ганцхан удаа боловч түрүүлээд үзчих юмсан гэсэн хүсэлдээ хүрсэн чадварлаг эмэгтэй тэрбээр өдгөө кино урлагт хүчээ сорьж яваа сурагтай.

Тодруулбал хошин урлагийн уран бүтээлчдээс хамтран ажиллах саналыг хүлээн авснаар дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөхөөр болсон байна. Хамтран дүр бүтээж буй хүмүүсийн дотор жүжигчин С.Өлзийхүүгийн охин Х.Баярмаа, "Тусгай салаа"-гын Сүлд буюу А.Алтанхуяг, "Шинэ үе"-ийн Б.Отгонтуяа, МУГЖ Хүрэлээгийн охин Х.Намуун зэрэг залуу уран бүтээлчид багтжээ.  

Харин “Өнгөт инээд”-ийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож буй уг дэлгэцийн бүтээл чухам юуны тухай өгүүлэх, нийгмийн аль хэсэгт хүрэхээр зорьж байгаа талаар нэгэн багт хүчин зүтгэх уран бүтээлчдийн зүгээс ихэд нууцалж байгаа аж. С.Сарнайгын хувьд ч амилуулж буй дүрийнхээ талаар аминчлан нууцалж байгаа бөгөөд ямар ч байсан авъяаслаг жүжигчдээс ихийг сурч мэдэж байгаагаа фэнүүддээ сонирхуулсан байна.

Ийнхүү мэргэжилтэйгээ холбоотойгоор реклам сурталчилгаа, хит дууны клип, эротик сэтгүүлийн илэн далангүй зураг зэргээр олон танигдсан үзэсгэлэнт бүсгүй энэ удаа дэлгэцийн бүтээлээр үзэгч түмнийг байлдан дагуулахаар шийджээ. Дашрамд сонирхуулахад “Яг түүн шиг” шоунд өрсөлдсөн загвар өмсөгч Э.Энхболд мөн энэхүү уран бүтээлд оролцож байгаа бөгөөд үүнээс үзэхэд тэдний хувьд ажил мэргэжлээс гадна амжилтын замнал ч нэгтэй улс бололтой.

Etoim.mn

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх