etoim.mn
photos/p1bf9dakea19qn1u8i1tk110v4k5b1.jpg

 Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг, Английн “Челси” клубын довтлогч Диего Коста Хятадын “Тяньжин Цюаньцянь” клубт тоглохоор болжээ. Энэ тухай Британийн “The Sun” сонин мэдээллээ. Хөлбөмбөгчиний цалин нь жилд 29 сая евро байх аж. Өдгөө 28 настай Д.Коста “Челси”-гийн бүрэлдэхүүнд Английн аварга, Английн цомын аварга болж байсан төдийгүй “Атлетико” клубын бүрэлдэхүүнд Испанийн аварга, Испанийн цомын аварга болж байжээ. Энэ тоглолтын улиралд тэрбээр 38 тоглолтонд оролцохдоо 20 гоол оруулсан байна. Д.Коста “Челси” клубт 2014 оны зун шилжин ирэхдээ 5 жилийн гэрээ байгуулж байжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх