etoim.mn
photos/115339.jpg

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан “Тахиа жилийн гоёл-2017” хөөрөг, үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаа болж байна. “Арт хаус” төвд зургаа дахь жилдээ болж буй тус үзэсгэлэнгээр монголчуудын уламжлалт хэрэглээ болох мөнгөн эдлэлүүд, хөөрөг, аяга таваг, айрагны сав, монгол дээл хувцас, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнийг олонд сонирхуулж буй юм байна. Тухайлбал мана, шүр, чүнчигноров, хаш, гартаам зэрэг бүх төрлийн үнэт чулуугаар хийсэн хөөрөг худалдаалж байгаа бөгөөд үнийн хувьд таван саяас 200 сая төгрөгийн ханштай.

Энд худалдаалж буй хөөргөөс хамгийн эртнийх нь XVII зууны үед харьяалагдана. Мөн орчин үеийн уран дархчуулын бүтээсэн шинэ загвартай хөөргүүд ч бий аж. Түүнчлэн үзэсгэлэн худалдааг зорин ирсэн хүмүүст зориулж танин мэдэхүйн ач холбогдолтой үзэсгэлэн гаргажээ. Энэ хэсэгт VIII зууны үе буюу Түрэгийн үед эдэлж хэрэглэж байсан мөнгөн эдлэлүүдийг сонирхуулан тавьжээ. Түүнчлэн Өндөр гэгээн Занабазарын өөрийнх нь урласан хүрэл цутгамал, алтан шаргал мэлмийгээр болгоогч буюу логшвара Жанрайсиг бурхан үзэсгэлэнд тавигдсан нь олны анхаарал ихэд татаж байв.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх