etoim.mn
photos/644f9038cc68146dc94a069f7d5ad3ce.jpg

Засгийн газрын хуралдаанаар БНХАУ Монгол Улсын хоорондох нислэг, төмөр замын зорчигч тээврийг бүрэн зогсоох шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл маргаашаас эхлэн хил 100 хувь хаагдсан гэж хэлж болно. Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаантай бол тусгай чартер нислэгээр татан авна. Энэ ажлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана. 

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ж.Бямбасүрэн: "Замын-Үүдийн төмөр замын боомт, агаарын замын Буянт-Ухаа, Гашуунсухайтын боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа. Хоёрдугаар сарын 6-наас БНХАУ-д байгаа монгол иргэдээ авах зорилгоор хилийн боомтуудаар татаж авсан. Нийт 6000 орчим монголчууд нутагтаа ирснээс хойш хөдөлгөөн бүрэн зогсож, Монгол иргэдийг татан авах асуудлыг Гадаад харилцааны яам зохион байгуулалттайгаар шийдэхээр боллоо" гэсэн юм. 

Засгийн газрын хэвлэлийн мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: Өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдал шилжиж байгаа тул цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоохыг уриалж байна. Хуурамч мэдээ мэдээллийг хэвлэлийн байгууллагууд гаргахгүй байх, баталгаат эх сурвалжийн мэдээллийг түгээх. Хоёр сая гаруй хүнд хүрэх 1000 гаруй сошиал хуудсын админууд хуурамч мэдээллийг түгээхгүй байх чиглэлд хамтран ажиллахаар болсон. Өнөөдрийн 16.00 цагаас эхлэн цагаан сартай холбоотой зар сурталчилгаа, шторк бүрэн зогсоох ёстой.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх