etoim.mn
photos/123456789.png

Засгийн газрын хуралдаанаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас буюу өнөөдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд хэрхэн аюулгүй байдлаа хангаж, гамшгаас өөрийгөө урьдчилан сэргийлэх талаар мэдээлэлгүй байгаа юм. Иймд ОБЕГ, ЦЕГ, Засгийн газрын төлөөлөгчид мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг "Эрсдэл өндөр байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Хэрэв халдварт вирус туссан нь нотлогдвол Монгол Улсад гамшиг болно. Хүний гоц халдварт өвчин нийгмээр тархах эсвэл болзошгүй занал аюулыг үүсгэж байгаа тохиолдлыг Гамшгаас хамгаалах тухай хуулиар гамшиг гэж үздэг. Тийм учраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж байгаа юм"

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, Өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа гээд хүнсээ нөөцлөх ямар ч шаардлага байхгүй. Захуудыг хаахгүй. Монгол Улс мах, гурилаа дотоодоосоо хангадаг учир хүнсний хомсдол үүсэхгүй.

ЦЕГ-ын албаны дарга Ж.Амгалан: Цагдаагийн байгууллагаас худал мэдээлэл, цуурхал гаргаж нийт ард түмнийг айдаст автуулахгүй байхыг анхааруулмаар байна. Чингэлтэй дүүрэгт амьдардаг нэг нөхөр худал мэдээлэл тараасныг олж тогтоогоод шалгаж байна. Өвчин гарлаа гэхэд төрийн байгууллага нууж хаана гэж байхгүй. Ямар нэг хаягаар явж байгаа мэдээллийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж байгаа. Худал мэдээлэл тараасан 30 гаруй хүнд холбогдох 10 гаруй хэрэг зөрчлийг шалган, эхнээс нь шийдвэрлэж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх