etoim.mn
photos/unnamedl;hjk.jpg

АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Мөрдөн шалгалтын явцад яллагдагч Ч.Сайханбилэгийг эх орноосоо оргон зайлсан гэж үзсэн тул түүнийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор эрэн сурвалжлах ажлыг эхлүүлээд байгаа юм.

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гаднын улсаас иргэншил хүсчээ.

Энэ талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээллээ.

Тэрбээр... Ч.Сайханбилэг гадны орноос иргэншил хүсээд гадаадын хуулийн байгууллагаар өмгөөлүүлэх хүсэлт тавьсан. Энэ тухайгаа Монголд байгаа Элчин сайдын яаманд мэдэгдсэн байна лээ. Ч.Сайханбилэг уг нь Монголд ирээд хуулийн байгууллагадаа байцаагдаад үнэн зөвөө олчих хэрэгтэй. Зугтаж явах хэрэггүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бол ямар ч намын бодлогогүйгээр хувиараа ажилласан хүн. Тэрээр 49 хувийг ХХБ-нд найр тавин өгч, Монгол улсын эдлэх ёстой эрхийг эдлүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Энэ бол Ч.Сайханбилэг хувь хүнийхээ хувьд хийсэн үйл ажиллагаа, АН-тай ямар ч холбоогүй.

Ц.Элбэдорж, Ч.Сайханбилэг нар сонгуулийн өмнөх өдөр Эрдэнэтийн 49 хувийг зорилготойгоор, зохион байгуулалттайгаар хийгээгүй бол сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээхгүй байсан.

Эрдэнэс Тавантолгойг би зогсоож чадсан. Харин Эрдэнэтийн 49 хувийг Их хурлаар оруулж ирэлгүйгээр шийдсэн” гэж мэдээллээ. 

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Угуй байлгуй дээ

[59.153.115.106]

2020-02-14 11:35:43

Арай угуй байлгуй дээ Сувгаа битгий солиорой гэсээр одий болтол осож бойжсон эр хун чинь эх орноо арай солихгуй байлгуй дээ