etoim.mn
photos/2020.02.13.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ. Түүний оронд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдож байгаа юм байна. 

Тэрбээр ажлаа өгсөн шалтгаанаа сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангах шаардлагатай байна гэж тайлбарласан юм.

ЕТГ-ын дарга З.Энхболд: “Би одоо өргөдлөө өгөөд, ажлаа өгөх гэж байна. Гурван сарын дараа сонгуулийн компанит ажил эхэлнэ. Түүндээ төвлөрөх шаардлагатай байгаа учраас ажлаа өгнө. Ерөнхийлөгч хүлээж авна гэж амласан учраас өнөөдөртөө ажлаа өгчихнө гэж бодож байна.Би Ардчилсан нам дээр ямар нэг албан тушаалд очихгүй ээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд С.Эрдэнэ даргын орон тооны бус ахлах зөвлөх болсон байгаа. Тэр ажлаа хийнэ. Өөрийнхөө тойргоос гадуур нийт сонгуулийн ажилд ямар нэг байдлаар оролцоно. Ерөнхийлөгчтэй эв түнжинтэй сайн байгаа. Ерөнхийлөгч “Сонгууль дөхөж байна. Сонгуулийн ажлаа хийхийг надад зөвшөөрсөн. ” гэсэн.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх