etoim.mn
photos/251074-13022020-1581559585-1638359055-1.jpg

Монгол Улсад өчигдрийн 22.00 цагийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Коронавирусийн халдвараар сэжиглэгдэн шинжилгээнд хамрагдаж, сөрөг гарсан 60 гаруй хүн бий хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Шинэ коронавирусийн дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнийг хоёрдугаар сарын 1-ний өдөр авчирч, ХӨСҮТ-д тусгаарласан. 30 оюутан, нэг бага насны хүүхдэд хийсэн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан. Оюутнуудыг 14 хоног тусгаарлаж, эмчийн үзлэг хийж, хяналтад байлгаж байна. Хоёр дахь шинжилгээнд өнөөдөр оруулна, оюутнуудын бие хэвийн сайн байгаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх