etoim.mn
photos/86192882_119163622978153_3801402178468315136_n.jpg

Ховор амьтан “Ойн булга, Суусар булга”-ны арьсыг хууль бусаар зарж борлуулахыг завдсан үйлдлийг таслан зогсоожээ.

Тодруулбал: Энэ сарын 9-ний өдөр иргэн "Д"  Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон ойн булганы арьс 9, суусар булганы нэг ширхэг  арьсийг зарж борлуулах гэж байсныг экологийн уагдаагийн алба хаагчид илрүүлж, таслан зогсоосон байна. 

Ойн булга нь ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд ‘’анхааралд” өртөхөөргүй, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлэгдсэн ховордож байгаа амьтан юм. Монгол орны Хэнтий, Хөвсгөл, Монгол Алтайн нурууны Баруун өмнөд хэсэг болон Булган голын эхний ой, Тайга хад асга бүхий амьдрах орчинд тохиолдох жинхэнэ тайгын зүйл юм. Ховордох болсон шалтгаан нь Олон улсын хэмжээнд арьсыг нь хууль бусаар худалдаалах болон амьдрах орчны доройтлоос болж тоо толгой ховордох шалтгаан болж байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл: Хууль бусаар ан агнах 1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гаргасан тохиодолд 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх