etoim.mn
photos/84129236_179157023339755_9095242936097964032_n.jpg

Дэлхий нийтийг байлдан дагуулаад байгаа алдарт BTS хамтлаг тун удахгүй шинэхэн уран бүтээлээ гаргаж фэнүүддээ бэлэг барих гэж байгаа талаар бид мэдээллэж байсан билээ. Тэгвэл хамтлагийнхан хэдийнэ шинэ уран бүтээлээ дүрсжүүлэх ажилдаа оржээ. Хамтлагийнхан өнөөдрөөс эхэлж дөрвөн өдрийн турш шинэ клипний зураг авалтаа хийлгэх бөгөөд хамгийн сонирхолтой нь зураг авалтын багт АНУ-д ажиллаж амьдардаг Монгол makeup artist н.Оюунжаргал гэх бүсгүй хамтран ажиллахаар болжээ. 

Тэрээр өөрийн инстаграм хуудсандаа энэ талаар оруулсан байсан бөгөөд түүнийг мэдээллээ оруулсан даруйд Монгол army нар түүнд амжилт хүссэн зурвасуудыг ар араас нь илгээсээр байгаа юм байна. 

Түүнчлэн залуу уран бүтээлч н.Оюунжаргал нь одоогоор Timatioffical, Chrisbrownoffical гэх Америкт алдартай агентлагуудтай хамтарч ажилладаг чадварлаг, нэгэн юм. Мөн тэрээр дэлхий нийтийн хэзээний танил болсон Ashley Vee, Xiomara Elizabeth, Karly Salmon, Elina, Chanel Shank, Adam waheed, Irina Shayk, Beau smart, Amver Rose гэх мэт маш олон алдартнуудтай хамтарч ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. 

Бэлгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

9
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх