etoim.mn
photos/5e2fd4171ba51.jpeg

Хэнтий аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, таван газар хөл хорио тогтоох шийдвэрийг гаргаад байна.

Тодруулбал, тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, талийгаач Н-ийн амьдарч байсан орон сууц барилгын ойр орчимд, хоёрдугаар хавьталт байж болзошгүй хүмүүст хөл хорио тогтоожээ. Мөн аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас 34 албан хаагч, 16 автомашинтайгаар хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байгааг ОБГ-ын дарга дэд хурандаа Н.Чанцал мэдэгдлээ.

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор урсгал чиглэлүүдийг өөрчилж, байнгын постууд ажиллуулан, орох гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийж, талийгаачийн онош тодортол үйл ажиллагаа явуулж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлгөөнийг 72 цагийн дотор гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гаднаас зөвхөн эргэлт оруулж байгаа аж.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өглөө 13 настай Н өндөр халуурсан байдалтай Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, Сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өдрийн 16 цагийн үед нас барсан золгүй явдал гарсан. Талийгаачийг коронавирусний халдвар авсан байж болзошгүй гэх хардлага үүссэн учраас сорьц авч Халдварт өвчин судлалын үндэсний төв руу явуулсан. Сорьцын хариу 72 цагийн дараа гарна гэдгийг албаны эх сурвалж мэдэгдэж байна.

Хэнтий аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт 16,2 хувь буюу улсын дундажтай ойролцоо байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх