etoim.mn
photos/f4df5d9a6ebb730081d3744110f8bf87_1200.jpg

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Коронавирусээр өвчилсөн хүний тоо 4474 хүрсэн бол нас барагсдын тоо 106-д хүрээд байна. Цаашид хүнээс хүнд халдварлах чадвар нь хурдацтай нэмэгдэж байгаа нь халдвар авсан хүний тоог нэмэгдүүлж магадгүй гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын тэргүүн мэдээллээ.

Үхэл дагуулж буй өвчин манай улсад орж ирээгүй байна. Гэтэл орж ирснийг нуулаа, оношилж чадахгүй байна гэх мэтээр баталгаагүй, худал мэдээллийг цахим орчинд бие биедээ дамжуулсаар байна. Худал мэдээлэл түгээхийн оронд үнэн, эх сурвалжтай, бусдад хэрэгтэй, гэгээлэг мэдээллийг цахим орчинд түгээе. Хүмүүс хэтэрхий их цочирдож, дэмий цуурхалд автчихсан. Тэр дундаа вирус тархаагүй газруудад илүүтэй цуурхал, түгшүүр давамгайлж байгааг онцоллоо. Харин Хятад дундаа цуурхлаас илүүтэйгээр нэгнээ дэмжиж байгаа гэнэ. 

Үүний зэрэгцэээ цахим орчинд хурдацтай тархаж, олон нийтийг талцуулж байгаа зүйл нь цагаан сарыг тэмдэглэх үү, эсвэл үгүй юу? Гэдэг асуултууд. Нүүрээ номоо шалгах тутамд “Коронавирусийн улмаас Цагаан сар хийхээ болих нь зөв үү? Гэдэг асуултууд хөвөрч байна. Хариултуудын дийлэнхи нь зөв гэж байгаа бөгөөд зарим нь уламжлалаа дагна, тэмдэглэнэ гэсэн сэтгэгдэл үлдээх бөгөөд ийм сэтгэгдэл дор бөөн бөөнөөрөө нөгөөхөө барьж идэх мэтээр дайрч давшилж байх юм.

Гэсэн ч сайн мэдээ байна. Коронавирусээр өвчилсөн 63 хүн эдгэрсэн байна. БНХАУ-д Коронавирусийг эмчлэхийг тулд ХДХВ-ийг эмчилдэг бэлдмэлийг туршиж эхэлсэн гэнэ. Тодруулбал АНУ-ын ABBVIE INC компанийн үйлдвэрлэдэг ХДХВ-ийг эмчилдэг эм бэлдмэлийг туршиж эхэлсэн байна.  Өөрөөр хэлбэл БНХАУ тус вирустай тэмцэх шинэ арга, технологийг цаг тутамд туршиж байгаа гэсэн үг. Тун удахгүй үхлийн аюулт энэ вирусийг ялах эмийг нээж илрүүлж, үхэл таригч вирус дийлдэж, бид ч цагаан сараа тэмдэглэдэгээрээ тэмдэглэх болно.

Хамгийн гол нь иргэн бүр эрүүл мэндээ хамгаалж, амны хаалт зүүж, Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дор бүрнээ сайтар авч байхыг хүсье.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх