etoim.mn
photos/0101.jpg

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. 

Хурлаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Улсын хэмжээнд 29 тойрогт 76 мандат хуваарилна. Орон нутагт 20 тойрог, 52 мандат хуваарилна. Мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Нэг тойрогтой байсан аймгуудыг хоёр болгосон. Сонгуулийн тухай хуулинд олон мандаттай тойрог байгуулна гэсэн. Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Булган аймаг нэг мандаттай байсныг нэмж байна. Нийслэлийн хэмжээнд 9 тойрог 24 мандаттай байна. Баянзүрх, Сонгинохайрхан тав таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр гурав, Багахангай, Налайх, Багануур дүүрэг хоёр мандаттай байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хоёр хоёр тойрогт хувааж байна. 

Баянзүрх дүүрэгт 360 мянган сонгогч байна. Сонгуулийн 22 хоноггийн хугацаанд хүрч ажиллахад хэцүү гэж бүлгийг дарга мэдээллээ. 

Харин Н.Номтойбаяр гишүүний асуудлыг хугацаа болоогүй учир бүлэг эргэж ярилцана гэсэн байр суурьт хүрсэн байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх