etoim.mn
photos/content_photo.jpeg

Архангай аймагт титэм вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, эмнэлэгт хөл хорио тогтоон тус аймгийн онцгой комисс хуралдаж байгаа тухай мэдээлэл цацагдсан. 

Энэхүү мэдээллийг С.М.Немойны нэрэмжит Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн зүгээс няцааж "Архангай аймагт Коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэж, хүн нас барлаа гэсэн мэдээлэл ташаа мэдээлэл шүү. Одоогоор манай эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Та бүхэн мэдээлэл түгээхдээ нягтлаж албаны баттай эх сурвалжаас авч байхыг анхааруулж байна" гэж албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх