etoim.mn
photos/received_2592955761028350.jpeg

Короновирусын халдвар цаг минутаар нэмэгдэхийн зэрэгцээ мөн зүсээ хувиргаж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Ханиадаг халуурдаг байсан бол одоо гэдэс өвддөг гүйлгэдэг болжээ. Маргааш өөр ямар шинж илрэхийг таашгүй. Тиймээс Монголыг төдийгүй дэлхийг сандаргаж байгаа энэ вирусийн эсрэг одоогоор бидний хийж чадах ганц зүйл бол МАСК.

Харамсалтай нь маск олдох, олдохгүй олдсон ч үнээ нэмсэн гээд ашиг харсан сөрөг зүйлүүд гарч эхэллээ. Бид нэг л агаараар амьсгалж, нэг л эх оронд амьдарна. Мөнгөтэй нь биш, масктай нь л эрүүл үлдэнэ. Нэг маск нэг хүнийг биш хажуудах хүнээ, хайртай бүхнийг тань халдвараас сэргийлнэ. Тиймээс ганц амиа бодож, ганц гэр бүлдээ маск бөөндөх биш хажуудах хөршөө, хамт олноо хайртай бүхэнтэй чинь ойр байгаа бүх хүмүүсийг масжуулъя.

Маскыг бөөндөж хадгалах биш хүн бүрт бэлэглэж хайртай бүхнээ хамгаалъя.

Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авч байна. ЭМЯ өөрсдийн бүх боломж бололцоогоо дайчлан эмч, эмнэлгийн ажилтнуудаа онцгой байдалд ажиллуулж байна.

Харин манай хувийн хэвшлийнхэн, үндэсний компаниуд өөрсдөөс шалтгаалах юу хийх боломж байна вэ?

Олон улсын туршлагаас харахад ийм халдварт өвчний эрсдэлтэй нөхцөл үүссэн, онцгой байдал бий болсон үед хувийн хэвшлийнхэн санаачлагаараа нэгдэж, төрд дэмжлэг үзүүлдэг жишиг бий.

Ялангуяа өнөөгийн нөхцөл байдалд манай Эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлдэг компаниуд нэгдэж, нэг удаа МАСКЖУУЛАХ хөдөлгөөн өрнүүлж яагаад болохгүй гэж? Маск зараад мөнгөтэй болсноос монголчуудаа хамгаалаад эх орондоо хайртайгаа баталбал мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй биш гэж үү?

Үйлдвэрлэл, үйлчилгээний бизнес эрхэлдэг компаниуд үйлчлүүлсэн хүн бүртээ Том н Томс шиг маск бэлэглэвэл эх орон, ээж аав, эрхэм дотны хүн бүхэн тань Үндэсний компаниудаараа бахархана шүү дээ.

Эх орон эх оронч сэтгэлгээ, хандлагаас л эхэлдэг.

Эх орноо хайрлаж л байгаа бол эргэн тойрныхоо бүх хүмүүсийг, энэ агаараар хамтдаа амьсгалж байгаа хүн бүрийг маскжуулж хамгаалах нь яг одоо энэ цаг үед хамгийн хэрэгтэй байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх