etoim.mn
photos/DSC06435.jpg

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас  Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хяналтанд байгаа хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй хүмүүст  “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх”  чиглэлээр сургалт зохион байгуулав.

Мөн үеэр шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан иргэдийг согтуурсан болон мансуурсан эсэхэд хяналт тавьж гэнэтийн байдлаар шалгахад ямар нэг зөрчил илрээгүй байна.

Сургалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр багийн засаг дарга Б.Чулуун-Эрдэнэ “Хандлага, хувь хүний хөгжил” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулжээ. Уг сургалтанд хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн нийт 22 хүн оролцсон байна.

САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

ПРОКУРОРЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх