etoim.mn
photos/4s6vllue2cgrmi0ss6bo027qn4.jpg

Энэ оны гуравдугаар сард таван настай нэгэн хүү гэрийнхээ ойролцоо нохойнд бариулсан аймшигт хэрэг гарч нийгмийг цочирдуулж байв. Гэтэл энэ хэргийн мөр балраагүй байтал дөрвөн настай бас нэгэн балчир хүү нохойнд урууллаа.

Энэ хэрэг долдугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Тахилтын зусланд гарчээ. Тодруулбал гэртээ орох гэж байсан дөрвөн настай хүү рүү хөршийнх нь нохой дайрч баруун хөмсгөн тус газраас хазаж гэмтээжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж. 

Мөн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд гэртээ харихаар явж байсан 14 настай хүү рүү нохой дайрч баруун хөлийн өсгийг нь хазаж гэмтээсэн хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.  

Etoim.mn 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх