etoim.mn
photos/5de9ce43433fd.jpeg

Өөрийгөө хамгаалах хүчний нисэх онгоц болон хөлөг онгоцнуудаа Ойрхи Дорнод руу илгээх засгийн газрын төлөвлөгөөгөө танилцуулахаар Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Саудын Араб, АНЭУ-д ирэх сарын эхээр айлчилж магадгүй байна.

Айлчлалынхаа үеэр Ш.Абэ Засгийн газрын энэхүү төлөвлөгөө нь АНУ тэргүүтэй эвслээс хараат бус юм гэж үзэж байгаагаа илэрхийлэх бодолтой байна. Түүнчлэн АНУ, Ирантай өрнүүлэх нягт харилцаа холбоогоо түшиглэн бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг намжаахын тулд дипломат хүчин чармайлт гаргасаар байхыг зорьж байгаагаа мэдэгдэх аж. 

Абэ Шинзо Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай уулзах үеэрээ мөн энэ талаарх төлөвлөгөөгөө танилцуулах юм байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх