etoim.mn
photos/Гордеев.jpg

"Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ-д хий нийлүүлэх хоолойн шинэ маршрутыг "Газпром" компани хагас жилийн дотор гаргах ёстой" гэж ОХУ-ын шадар сайд Алексей Гордеев сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Энэ хоолой нь Монголыг төдийгүй Хятадыг хийгээр хангах учраас одоо ажлын хэсэгт Хятадын тал нэгдэж байна. Хугацаа маш давчуу. Бид зургаан сарын дотор бүх тооцоог гаргаж улс орны удирдлагад саналаа өгнө” гэж А.Гордеев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын уулзалтын өмнө мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, холбогдох зааврыг “Газпром” компанид хэдийнэ өгсөн байна. "Техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Бид эдийн засгийн хувьд хэр үндэслэлтэй болохыг ойлгох хэрэгтэй" гэж А.Гордеев хэллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх