Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5dd35c7639eed.jpeg

 ОХУ-ын сөнөөгч онгоцнуудыг худалдан авбал Египетийн эрх баригчид манай хориг арга хэмжээнд орох аюултай хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн цэрэг улс төрийн асуудал эрхэлсэн зөвлөх Кларк Купер мэдэгджээ.

Египет АНУ-ын тоног төхөөрөмжийг цаашид худалдан авах боломжид эргэлзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.

Оросын “Су-35” сөнөөгч онгоцнуудыг худалдан авахаас болгоомжлохыг урьдаас сануулсан захидлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Батлан хамгаалахын сайд Марк Эспер нар өнгөрсөн долоо хоногт Египетийн Батлан хамгаалах бөгөөд цэргийн аж үйлдвэрийн сайд, хурандаа генерал Мухаммед Закид илгээсэн тухай “The Wall Street Journal” сонин өмнө нь мэдээлсэн билээ.

Түүнчлэн Египет Оросын "Су-35"-г худалдан авахаас татгалзана гэж найдаж байгаагаа М.Помпео өнгөрсөн 5 дугаар сард мэдэгдсэн юм. "Эдгээр системийг худалдан авсан тохиолдолд “CAATSA” буюу “Хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар Америкийн дайснуудыг сөрөн зогсох тухай” хуулийн хүрээнд хориг арга хэмжээ авна гэдгээ бид тодорхой ойлгуулсан. Тэднийг ийм үйлдэл хийхгүй гэдэгт найдаж байна” хэмээн тэрбээр тухайн үедээ мэдэгдэж байжээ.  

 

Таалагдахгүй байна

3
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[14.40.91.157]

2019-11-19 14:51:09

хаха америк бж ядаж бнаа..

Зочин

[202.9.42.189]

2019-11-19 14:43:44

АНУ хориг арга хэмжээгээ сунгасаар Оросыг хөгжүүлэв. Одоо Лалынхныг хөгжүүлэхээр болжээ.

Зочин

[66.181.188.21]

2019-11-19 13:15:48

америкийг сургаад өгдөг амьтад гараасай. цөмийн зэвсэгтэй учир дайн хийгээд бол дэмий биз. лалууд л асар том хэмжээний алан хядлагууд явуулсаар байгаад л буулт хийлгэхгүй бол дийлэх улс алга даа.

nhvbjk

[202.131.230.86]

2019-11-19 12:27:07

хориг арга хэмжээ авах нэрээр мөн их дарамтлах юм.нэг л өдөр өөртөө хориг тавьчихвий

зочин

[49.0.147.33]

2019-11-19 12:16:58

хориг арга хэмжээ авах нэрээр мөн их дарамтлах юм.нэг л өдөр өөртөө хориг тавьчихвий