Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5d8ea9121384d5c7c324f0af5a8f2213.png

БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвөөс “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим сан”-г бүрдүүлэн, программчлалын ажлыг хийж гүйцэтгэн албан ёсоор нээгээд байна.

Мэдээллийн цахим сантай болсноор барилгын салбарын мэдээллийг нэг дор нэгтгэн байршуулж, ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх юм.

Бүртгэл мэдээллийн цахим сантай болсноор салбарын хууль эрх зүй, норм норматив, баримт бичиг, тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа ААН, ажиллах хүч зэрэг мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэж байна.

Түүнчлэн барилгын материалын үйлдвэрлэл, эрдэс түүхий эд, тус салбарт шаардлагатай мэргэшлийн зэрэгтэй, дээд боловсрол эзэмшсэн инженер техникийн ажилтны судалгаа гаргах, барилгын норм, нормативын сангийн төвлөрөлтийг хянах, тусгай зөвшөөрөл олгож буй ТББ-ын төлөөлөлтэй мэдээллийг уялдуулан боловсронгуй болгох, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудтай хамтран ажиллах үйл ажиллагааг хялбарчилж өгч байгаагаар онцлогтой юм. Цахим санд дараах мэдээллүүд багтжээ. Үүнд:

  • Хууль, эрх зүй,
  • Норм, норматив,
  • Тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ын мэдээлэл /8900, давхардсан тоогоор/,
  • Инженер техникийн ажилтны мэдээлэл /15000/,
  • ААНБ-ын үйл ажиллагааны тайлан мэдээ,
  • Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмын дагуу батлагдсан амины орон сууцны загвар зураг,
  • Ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээ
  • Салбарын судалгаа
  • ОСНАА мэдээлэл
  • Барилгын материалын үнийн мэдээ,
  • Барилгын материалын үйлдвэрийн мэдээлэл,
  • Түгээмэл тархацтай орд газрын мэдээлэл,
  • Улсын төсвөөр хэрэгжиж буй барилга, байгууламжийн явцын мэдээлэл зэрэг нэгдсэн мэдээлэл бүрдэж байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[122.201.24.2]

2019-11-19 18:05:24

3-p gar toormosoor n zogsooson ued avto ugsraagaa hoish n tulhej baigaad yavah shaardlaggui

Зочин

[122.201.24.2]

2019-11-19 18:03:23

Gar toormosguigeer aajimdaa zogsooson ued avto ugsraagaa hoish n tulhej baigaad yavah n zuv

Зочин

[122.201.24.2]

2019-11-19 18:02:04

Galt tergiig gar toormosoor n zogsoohoor avto ugsraagaa hoish tulhehguigeer yavah bolomjtoi aajimdaa zogsooson ued avto ugsraagaa hoish tulhej baigaad yavna