Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ElmCiEGOMtnwwUWfbatzorig.jpg

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 14.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Урьдчилсан хэлэлцүүлгээр Б.Батзориг нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ. 

Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас танил тал, найз нөхөд болоод өөрийн компанидаа зээл олгосон хэргээр буруутгасан бөгөөд прокуророос уг хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан "Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдээд  байгаа юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх