Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/25b34a3a67f55d64d384d003f55b5ff583df18ef.jpg

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөрүүд болон ЭМЯ-ны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд иргэдийн идэвхи оролцоо, эрүүл мэндийн үзлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймагт анх удаа Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, оношлогоог цогц хэлбэрээр зохион байгуулж эхэллээ. Энэ хүрээнд “Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношлогоо”-ны нээлтийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 14-ний өдөр Манхан суманд зохион байгуулсан юм.

Тус үйл ажиллагааг ЭМЯ, Ховд аймгийн ЭМГ, Манхан сумын ЗДТГ, сумын ЭМТ зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан бөгөөд 17 сумын эрүүл мэндийн салбар байгууллагын удирдлага, холбогдох эмч мэргэжилтэн, сумдын Засаг дарга, бусад удирдах ажилтнууд, Сэлэнгэ, Говь-Алтай аймгийн ажлын хэсэг, орон нутгийн иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцлоо.

“Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношлогоо”-ны үйл ажиллагаа нь анхан шатны эмчийн үзлэг, биеийн хэмжилт,  гэр сувилгаа, эрүүл мэндийн сурталчилгаа, зөвлөгөө мэдээлэл зэрэг хэд хэдэн чиглэлийн дагуу өрнөж, эхо, рентген, эмэгтэйчүүд, нүд, шүд, дотор, мэдрэл, мэс засал зэрэг 10 гаруй төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношлогоо хийж байгаагаараа онцлогтой.

“Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношлогоо”-ны хүрээнд Ховд аймгийн ЭМГ, БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэг оношлогоог хийж үйлчилж байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх