Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2c97dc77355a1ddf835ceb8b6335eacf-2.jpg

Унгар улсад 2020-2021 оны хичээлийн жилд тэтгэлгээр суралцах оюутны сонгон шалгаруулалт зарлагджээ. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдана. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг Монго Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, хоёрдугаар шатны шалгаруулалтыг Унгар улсаас тус тус авах юм байна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо болон хүлээн авагч сургууль гаргана.

Суралцахаар өргөдөл гаргагч нь 2019 оны арваннэгдүгээр сарын 15-аас – 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Унгарын тэтгэлгийн хороон дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ.

Суралцуулах мэргэжлийн чиглэл

- Бакалавр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, тусгай хэрэгцээт боловсрол, нисэхийн чиглэлээр, анагаах ухаан;

- Магистр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженер, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, анагаах ухаан;

- Бакалавр, Магистрт суралцаж магистрээр төгсөх хөтөлбөр: Анагаах ухаан, урлаг, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, багш боловсрол, архитектур

- Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй

- Англи болон Унгар хэл дээр явагдах богино хугацааны сургалт, дадлага: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, байгалийн ухаан, уул уурхай, технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, соёл ба урлаг, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, эрчим хүчний эдийн засаг, эрчим хүчний инженер, тусгай хэрэгцээт боловсрол

Унгар улсын тэтгэлэг харьцангуй шинэ тэтгэлэг учраас тавигдах шаардлага барууны нэр хүндтэй тэтгэлгүүдийг /Fulbright, Chevening/ бодвол харьцангуй бага. Монгол Улсаас нэг жилд авах оюутны тоо 200 хүртэл байдаг. Энэ нь бусад орны тэтгэлгүүдтэй харьцуулахад хамрагдах боломж их байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх