Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/191113012410-sambhar-lake-file-exlarge-169.jpg

Энэтхэгийн Самбхар давст нуурын эргээс 20 гаруй төрөл зүйлийн 2.400 орчим нүүдлийн шувуудын цогцос олдсон талаар CNN агентлаг мэдээлжээ.  

Тэдгээр нүүдлийн шувууд Сибирь, Монгол, Иран, Афганистан зэрэг бүс нутгийг хамарсан Төв Азийн агаарын замаар нүүдлэн ирсэн байх магадлалтай гэж Энэтхэгийн Ой хамгаалах газраас мэдэгдсэн байна. Одоогоор тэдгээр шувуудын чухам юунаас олбж ийнхүү олноор үхсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан таамгаар  таамгаар тус нуурын усны давсны шүлтлэгийн агууламжийн түвшин нэмэгдсэнээс болсон байх боломжтой гэж  Энэтхэгийн Мал аж ахуйн газрын мэргэжилтэн Ашутош Арора мэдэгджээ.

Түүнчлэн тэдгээр шувуудын эсийн дээжийг мал эмнэлэгийн хүрээлэн зэрэг оношилгооны төвүүдэд илгээсэн бөгөөд үхсэн шувуудыг булах арга хэмжээ авч байгаа юм байна.

эх сурвалж: CNN.COM

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх