Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ff01419eefbe6a4e0df3c708f6f09376.jpg

Дарханы чиглэлийн замыг энэ сарын 1-ий өдөр нээсэн. Гэвч хэдхэн км замыг л хатуу хучилтаар хучсан, бусад нь шороо хэвээрээ байгаа. Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа.

Дархан замыг энэ сарын 1-ий өдөр нээсэн. Гэвч замын ажил огт урагшлаагүй, далан задгай хэвээрээ л байна. Энэ талаар та тайлбар өгөөч?

Дарханы замын үндсэн гэрээ 2020 оны зургадугаар сард дуусна. Эхний гэрээний хугацаа энэ сарын 1-д дуусах байсан. Энэ үеэр бид хөдөлгөөний нээе. Хөдөлгөөнөө нээхдээ хатуу хучилтаа хийчихье гэсэн. Гүйцэтгэж байгаа компаниуд бололцоотой гэсэн учир тэгж тооцож гэрээгээ хийсэн. Зарим нэг компанийн үйл ажиллагаанаас шалтгаалаад гүйцэтгэл муу болсон. Нэг хэсэг газарт нь муу, зарим нь сайн байсан. Бид 9 хар цэгийг өөрчилж байгаа юм. Дээрээс нь нэлээд олон газарт ухалт хийсэн.

Зарим газруудад зам салж байгаа. Гүүр, газар шорооны том ажлууд их байгаа учраас хугацаандаа төлөвлөсний дагуу ажлаа гүйцэтгэж чадсангүй. Нөгөө талаар компаниудтай наадмын дараа гэрээ хийсэн. Энэ жил усархаг бороотой жил байлаа. 29 хоног усан бороотой байсан учраас байгалийн хүчин зүйлийг яалтай билээ. Муу ажиллаж байгаа компанийн гэрээг цуцлахаар ярьсан ч төсөл бүхэлдээ зогсчих гээд байсан. Ийм шалтгаанаас үүдэж төсөл бага зэрэг саатаж, төлөвлөгөөний дагуу явсангүй. Гэхдээ бид энэ төсөлд төсвийн хяналтыг маш сайн тавьж байгаа. Хянаж байгаа ажлын нэгжүүдтэй нэгдсэн хурал хийсэн.  Төслийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах. Шаардлагатай гэж үзвэл зарим муу ажилласан компаниудад хариуцлага тооцох талаар ч ярьж байна. Энэ талаар нарийн мэдээллийг УИХ-ын чуулганаар нээлттэй ярина.

- Одоо зам эвдрэлтэй, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байна гэж иргэд гомдол гаргаад байна?

Өмнө нь түр замаар явахад хүндрэлтэй байсан нь үнэн. Одоо бол нэгдүгээр үеийн хатуулагтай замаа хийчихсэн. Гурван хувийн цементэн сууриа тавьчихсан. Зарим газар 6 хувийн цементийн хучилтаа хийсэн. Тиймээс авто амашин эвдрэхээр хэмжээний аюул бага. Гэхдээ хатуу хучилттай зам биш учраас асфальтаар явж байгаатай адил биш нь мэдээж. Бид хавар эртхэн бэлтгэлээ базааж, ажлаа эхэлнэ. Гүйцэтгэгч компаниудтай уулзаад, ажиллаж байгаа.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх