Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1438562425_huu-800x445.jpg

Монголын үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын нийгэм , эдийн засгийн үзүүлэлтийн мэдээллийг танилцууллаа.

Ажиллах хүчний судалгааны 2019 оны 3 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байгаа бөгөөд ажиллах хүчний оролцооны түвшин 60.1 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүд 67.4 хувь, эмэгтэйчүүд 53.5 хувь байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 10 сард ажилгүй 69.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 19.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 52.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 5336 (19.6%) хүнээр буурсан, өмнөх сараас  1503 (7.4%) хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.7 (53.6%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.2 (33.2%) мянга нь Улаанбаатарт, 5.4 (24.7%) мянга нь Хангайн бүсэд, 3.9 (17.7%) мянга нь Баруун бүсэд, 3.2 (14.4%) мянга нь Төвийн бүсэд, 2.2 (10.0%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 397 (1.8%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 200 (50.4%) нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 10 дугаар сард 10222 хүн шинээр бүртгүүлсний 56.5 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны 10 дугаар сарын эцэст 49.6 хувийг бүрэн дунд, 29.0 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 4.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.2 хувийг бага, 1.4 хувийг боловсролгүй, 1.0 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх