Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1486613606_4777.jpg

Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 14-17-нд Казахстаны Тарас хотод болно. Долоо дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, спортын мастер Б.Далайбаяр, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, ОУХМ Б.Батмагнай, спортын мастер Б.Өсөхбаяр, 70 кг-д спортын мастер Ч.Сүрэнжав, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга гэсэн 11 тамирчин хүч үзнэ.

Тэмцээнийг олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Л.Болормаа оролцоно. Казахстаны тэмцээний аварга 4000, мөнгө 2000, хүрэл медальтан 500 ам.долларын шагнал хүртэнэ.

“Будапешт-2013”, “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран Тараст 65 кг-ын жинд зодоглоно. Тэрбээр 2016 оны Риогийн олимпийн наадмаас хойш гурван жилийн дараа хуучин жиндээ хүч үзэхээр болжээ.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.131.227.178]

2019-11-08 17:59:18

барилдуулаад яахав дээ. онгирч байж бас л хагас болно биз ..