etoim.mn
photos/584a187cfa274bb5big.jpg

Туул голоос 75 настай, эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал, Онцгой байдлын байгууллагад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонсголонгийн гүүрэн доор “Туул” голд хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 06:42 цагт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай 13.5 км замыг туулан 07:00 цагт очиж, Сонсголонгийн гүүрний баруун талд 400 метрт, “Туул” голоос 2.5 метрийн гүнээс цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Талийгаач нь тус дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын оршин суугч 75 настай, эрэгтэй болохыг тогтоожээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх