etoim.mn
photos/5d96b2d392c90.jpeg

“Guys” хамтлагийн дуучин М.Мягмар "Аялал жуулчлалын элч дуучин" болжээ. Аялал, жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 65 жилийн ойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын  сайд Н.Цэрэнбат өчигдөр түүнд уг  өргөмжлөлийг гардуулсан байна. 

Дуучин М.Мягмарын “Welcome to Mongolia” уран бүтээл энэ оны нэгдүгээр сарын 1-нд олны хүртээл болж, дөрвөн улирал дамнасан зураг авалттай аялал жуулчлалын брэнд дуу болсон онцлогтой аж. Дууны аяыг Ж.Түвшинжаргал, үгийг "Цолмон трэйвел" компанийн захирал М.Навчаа бичиж  "Mаgnоliаn" хамтлагийн дуучин Б.Дөлгөөн англи хэлнээ хөрвүүлсэн юм.

"Олон улсын аялал жуулчлалын мульти медиа тэмцээний аялал жуулчлалын видео төрөлд “Welcome to Mongolia” дуугаар амжилттай оролцож, тэргүүн байр эзлэн Монгол орны байгаль, түүх соёл, аялал жуулчлалыг олон улсад сурталчлах үйлсэд их хувь нэмэр оруулсныг тань үнэлж, “Аялал жуулчлалын элч дуучин”-аар өргөмжлөв” хэмээн дуучин М.Мягмарт олгосон өргөмжлөлд бичсэн байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх