etoim.mn
photos/mal3.jpg

Өмнөговь аймгийн залуучууд Даланзадгад Улаанбаатар чиглэлийн авто зам дагуух бод мал бүхий айлуудад 2000 ширхэг бод малын цацруулагчтай хүзүүвч, цацруулагчтай хөмөлдрөгийг бэлэглэх аян зохион байгуулжээ.

Малд цацруулагч бэлэглэх аяныг долоо хоног үргэлжлэх бөгөөд засмал зам дагуу нутаглаж дассан мал сүргээ хамгаалах, автомашинтай ард иргэдээ осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготой гэдгийг залуучууд онцолжээ.

Сануулахад, энэ сарын 07-нд "Гурван бүдүүн" хамтлагчийн дуучин А.Мөнгөншагай Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт машинтай зорчиж яваад зам дээрх тэмээтэй мөргөлдөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх