etoim.mn
photos/5d8049968d59e.jpg

БНАСАУ-д үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас тус улсын хөдөлгөөнт холбооны дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлжээ. “Пёньян-2426” хэмээн тодорхойлоод буй уг шинэ утас нь БНАСАУ-д үйлдвэрлэж байсан өмнөх загваруудтай төстэй юм байна.

Энэхүү ухаалаг гар утас нь 6,19 инчийн мэдрэгч бүхий дэлгэцтэй, 2, 8, 13 мегапикселийн нягтаршил бүхий гурван камертай бөгөөд батарей нь 4000 mAh хүчин чадалтай гэжээ. Шуурхай санах ойн багтаамжийн хувьд 32 гигабайт бөгөөд тус утсан дээр Android 8.1 үйлдлийн систем ажилладаг байна. Түүнчлэн нүүр царай таньдаг, хурууны хээ таних функцуудтай юм. 

"Пёньян-2426" ухаалаг гар утас 250 орчим ам.долларын үнэтэй ажээ. Албан бус мэдээллээр БНАСАУ-д одоогоор 6 сая орчим ухаалаг гар утас ашиглагддаг байна. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх