etoim.mn
photos/20190813_124451.jpg

Тарваган тахал өвчний гаралт өмнөх оны мөн үеэс 14 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гарган энэ сарын 15-наас аравдугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд Улаанбаатар хотод энэхүү халдварт өвчинтэй тэмцэх чиглэлд анхаарч ажиллахаар болжээ. 

Хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтран мэдээлэл хийлээ. 

НМХГ-ын байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг“Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мод, байгалийн баялаг, ан амьтан барих үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн иргэн, ААН-үүдийг шалгасан. Шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсний дотор Булган, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Ховд, Завхан аймгуудаас нийт 23 ширхэг тарвагны нойтон тулам тээвэрлэж байсан зөрчлийг илрүүлсэн. Эдгээр зөрчилд 600 мянган төгрөгийн торгууль, нэг сая 20 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, нэг иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Мөн Хөвсгөл аймгаас бэлтгэсэн 500 кг бугын ясан эвэр, Орхон, Төв аймгийн Борнуур сумаас түүж бэлтгэсэн мансууруулах төрлийн нийт 10 уут ургамалыг илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байгаа” гэв

Зоонозын өвчин судлалын өвчин судлалын төв нь 30-40 орчим төрлийн халдварт өвчнийг мал амьтнаас хүнд халдаахгүй байх ажлыг хариуцдаг. Он гарсаар 930 зоонозын халдварын дуудлагад үйлчилсэн байна.

Энэ дундаас тарваган тахал өвчний хувьд 14 хувиар сэжигтэй тохиолдол нэмэгдсэн байна. Тэр дундаа нэг голомтод хоёр тохиолдол гарсан нь анхаарал татаж байгаа. МөнУлаанбаатар хотоос хоёр сэжигтэй дуудлага бүртгэгдсэн. Тэр хоёр хоёулаа тарваганы боодог идсэн гэсэн. Тиймээс Засаг даргын захирамжийн дагуу хяналт шалгалт сайжруулах шаардлагатай болоод байна гэж албаныхан мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

DR. ADITY

[197.210.45.84]

2019-08-13 22:03:45

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802