etoim.mn
photos/p1cibcpr0k2gtgd6unt1pah16183.jpg

2019.07.15-18-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 780 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 480 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 40 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн осол 10 бүртгэгдэж 10 хүүхэд ямар нэгэн байдлаар бэртэж, гэмтсэн ба5 нь явган зорчигч хэлбэрээр,  5 нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан байна. Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан 4 хүүхэд, эцэг эхийн хамт гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

2019.07.15-ны өдөр СХД-ийн 15 дугаар хороо Өнөр хорооллын гудамж, 1-р хорооллын 23 дугаар байрын хойд замд Nissan X-Trail маркийн автомашины жолооч Б нь, Тоёота приус маркийн О, Honda Insight маркийнГ, Honda Civic маркийнА жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, зорчигч 28 настай, эмэгтэй О, 13 настай, эрэгтэй Х, 11 настай, эмэгтэй А, 4 настай, эрэгтэй Т, 1 сартай, эмэгтэй А, 58 настай, эмэгтэй У нарын 6 хүн гэмтсэн.

2019.07.15-ны өдөр 16 цаг 47 минутын орчимд Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын 5-р багийн нутаг “Хөтөл нуур” гэх газар /Аймгийн төвөөс Баруун тийш 65 км-т/ шороон замд Тоёота Prius  автомашин онхолдож,  36 настай, эрэгтэй Тнас барж, зорчигч 34 настай, эмэгтэй Б, 4 настай, эрэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

2019.07.14-ний 17.57 цагийн орчим Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг “Эрхэлийн хөндий” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 20км-т/ хээр, хөдөө замгүй газарт буюу малчны бэлчээрт амины Honda Cross road маркийн автомашины жолооч Х нь Toyota Prius О жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч

29настай, эмэгтэй Х нас барсан

2019.07.17-ны өдөр БЗД-ийн 11 дүгээр хороо Товчооны зам Beiben /том овор/ маркийн автомашины жолооч Г нь Зорчиг тээврийн ОНӨААТҮГ-ийн автобустай мөргөлдөж зорчигч 61 настай, эмэгтэй О, 37 настай, эмэгтэй Н, 7 настай, эмэгтэй А, 71 настай, эмэгтэй Р, 56 настай, эмэгтэй Э нарын 5 хүн гэмтсэн байна.

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж  гэмтээх хэлбэрээр 12, мөргөлдөх хэлбэрээр 7, онхолдох хэлбэрээр 2 тус тус бүртгэгдсэн байна.

Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн 9 нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсны 6 жолооч, 3 явган зорчигч байсан байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 144 жолоочийг илрүүлэнэрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 28.8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 36,5 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг осол 50 хувиар тус тус буурч,  гэмтсэн хүн 29 хувиар өссөн  үзүүлэлттэй байна.

Эцэг эхчүүд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бяцхан үрсдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас анхааруулж байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх