etoim.mn
photos/-1-638.jpg

“Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулсан. Баяр наадмын өдрүүд таарсан тул уг вакцинжуулалтыг дахин 10 хоног сунгахаар болжээ.  Энэ хүрээнд 21 аймгийн эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 32 мянга 400 хүн тун вакциныг хүргүүлсэн.  Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан хамрагдах боломжтой юм. 

 

ДАРХЛААЖУУЛАЛТАД:

- Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;

- Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;

- Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;

- Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;

- Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх