etoim.mn
photos/saker-falcon-falco-cherrug-captive-carinthia-austria-europe-heinz-hudelist.jpg

Засгийн газрын өнөөдөр болсон хуралдаанаас идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаад улсад гаргахыг хориглох тухай тогтоолыг баталсан байна.

Монгол Улсын бахархалт шувуугаар өргөмжилсөн энэхүү шувууг 2013 онд анх гадагш гаргахыг таван жилээр хориглох тогтоол гаргаж байсан уг тогтоолыг ийнхүү дахин таван жилээр сунгахаар болсон талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээллээ. 

2013 онд манай улсад 7,800 орчим идлэг шонхор тоологдсон бол 2018 оны тооллогоор 10,600 болж нэмэгдсэн гэнэ. Цаашид идлэг шонхорыг хамгаалах олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг сайд дурдлаа. Ялангуяа, цахилгааны утаснаас үүдсэн хорогдлыг бууруулахаар ажиллаж байгаа гэдгээ хэлэв. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх