etoim.mn
photos/hod baatar 2.png

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өнөөдөр /2019.07.08/ төрийн дээд шагнал гардуулж байна. 

Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. 

Хөдөлмөрийнн баатар Б.Шарав "Их урлагт 50 жил зүтгэсний маань үр шим ирж байна. Энэ зөвхөн миний гавьяа биш. Надтай хамтарч ажилладаг уран бүтээлчдийн шагнал. Мөн Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, тэр түшиж, гол үзэл баримтлалаа болгож ирсний маань ач буян. Миний ураг бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, дэмждэг төр засагтаа үнэхээр их баярлаж байна. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлээрэй" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров: Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй гэдгийг баталгаажуулж байна. Аливаа төрийн дээд шагнал тодорхой хувь хүн гэхээсээ илүү түүний бүтээлийг үнэлж, дахин баталгаажуулж байгаагийн гэрч юм. Монголын үндэсний соёл урлагийн дэвшлийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Бид энэ оронд маш их өртэй. Энэ өрөө дарахын тулд хүн бүр зүтгэх ёстой. Та бүхэн сайхан наадаарай” хэмээн хэллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх