etoim.mn
photos/base_4719c7b178721e4fe30ebe65fcc95e66.jpg

Солонгосын Сон Сон хосууд гэгддэг жүжигчин Сон Жун Ги болон Сон Хэ Кю нар салж байгаа талаар бид мэдээллэсэн билээ. Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдний салалтын шалтгааныг жүжигчин Пак БоГумтай холбон тайлбарлажээ. 

Энэ талаарх мэдээллүүдийг харсан жүжигчин Пак БоГумын харьяалагддаг  "Blossom" интертаймэнтийн зүгээс худал мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шүүхэд өгнө хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна. 

Тэдний хэлж байгаагаар жүжигчин Сон Хэ Кю болон Пак Бо Гум нар өнгөрсөн онд нээлтээ хийсэн "Найз залуу" хэмээн цувралд хамтран ажиллахдаа бие биедээ сэтгэлтэй болсон бөгөөд үүнээс болж залуу хосуудын харилцаанд сэв суусан гэж үзжээ.

Гэвч жүжигчин Пак БоГумын харьяалагддаг "Blossom" интертаймэнтийн зүгээс огт ор үндэслэлгүй зүйлд таамаг дэвшүүлэн худал, баталгаагүй мэдээлэл тараах нь зохисгүй хэрэг. Тэд зөвхөн сайн хамтрагчид байсан. Дахин ийм ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье хэмээн албан ёсоор мэдэгджээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ХАХА

[202.131.236.170]

2019-06-28 18:36:36

ЯАСАН ХЭВРЭГ СЭТГЭЛ ВЭ