etoim.mn
photos/_107522360_italy-105059-974319229.jpeg

Швейцар улсын Лозанна хотод ОУОХ-ий 134 дэх чуулган болж, хэд хэдэн асуудлыг шийджээ. Эдгээрийн нэг нь 2026 онд зохион байгуулагдах өвлийн Олимпийг хүлээн авах хотыг сонгох явдал байв.

Сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд Италийн Милан, Шведийн Стокхольм хотууд шалгарсан бөгөөд хуралд оролцсон 82 гишүүний саналаар 2026 оны Өвлийн Олимпийн хотыг тодруулсан байна. Улмаар санал тоолоход Милан хот 47, Стокхольм 34 хүний санал авсан бол үлдсэн нэг саналын хуудас хоосон гарсан байна.

Ийнхүү 2026 онд зохиогдох XXV дахь удаагийн Өвлийн Олимпийн наадмыг Италийн Милан хот хүлээн авах болсон байна. Тус хот нь Олимпийн наадмын төсөлдөө зөвхөн Милан хотыг бус ойр орчмын бусад хотуудыг ч багтаасан байна. Жишээлбэл, Алдарт АС Милан клубын талбай болох Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд Олимпийн наадмын нээлтийг хийх болсон бол хаалтын ёслолыг ойролцоо орших Вероно хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн тэмцээн уралдаануудыг хүлээн авахаар Италийн улсын хойд хэсгээр орших, Альпийн нурууг түшиглэн байгуулагдсан хэд хэдэн цанын баазууд багтаж байгаа аж. Нийт 3 өөр цанын баазыг түшиглэн гадаа талбайн тэмцээнүүд болох бөгөөд дийлэнх хэсгийг нь Кортина д Ампеццо хотод хүлээн авах болсон байна. Иймээс 2026 оны Олимпийн албан ёсны зохион байгуулагч хотыг “Милан – Кортина д Ампеццо” хэмээн нэрлэсэн.

XXV дахь удаагийн Өвлийн Олимпийн наадам 2026 оны 2-р сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах бол Паралимпийн наадам 2026 оны 3-р сарын 6-15-ны өдрүүдэд болох гэнэ.

Итали улс ийнхүү 3 дахь удаагаа Өвлийн Олимпийг хүлээн авах боллоо. Анх 1956 онд Кортина д Ампеццо хотод болж байсан бол 2006 онд Турин хот мөн Өвлийн Олимпийг хүлээн авч байсан түүхтэй билээ.

 

Эх сурвалж: SPS

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх