etoim.mn
photos/5d11902601362.jpeg

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНСУ-д хийх айлчлалыг угтан БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун энэ долоо хоногт Сөүлд айлчилна гэж АНУ-ын Төрийн департамент даваа гарагт мэдээлжээ.

“БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзахаар тус улсад пүрэв гарагаас ням гарагт айлчилна” гэж Төрийн департаментын мэдэгдэлд тэмдэглэжээ.

С.Бигун БНАСАУ-ын асуудал хариуцсан БНСУ-ын тусгай төлөөлөгч И Ду Хунтай уулзаж, БНАСАУ-ын талаарх хоёр орны хандлагын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Мөн тэрбээр айлчлалынхаа хүрээнд АНУ-БНАСАУ-ын цөмийн хэлэлцээг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэхээр БНАСАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж магадгүй ажээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх