etoim.mn
photos/64358054_2458725970857645_8536020975634874368_n.jpg

Кпопын хаан гэгддэг алдарт BIG BANG хамтлагийн T.O.P болон тэдний залгамж халаа болсон IKON хамтлагийн B.I нарыг хар тамхи татахад уруу татаж, улмаар тэдэнд хар тамхи худалдаалсан Хан Со Хи гэгч дахин нэг шуугиан тарьжээ. Тэрээр өсч яваа хөвгүүдийн хамтлаг болох ASTRO хамтлагийн гишүүн ЫнВүгийн  зургийг "Чи бол Солонгосын ирээдүй өнгөлөг байх шалтгаан" гэсэн тайлбарын хамт өөрийн инстаграм хуудсан байршуулсан байна. Үүнээс гадна ЫнВүгийн цахим хуудсандаа байршуулсан зургуудад лайк дарж, олон янзын сэтгэгдлүүд бичжээ.

Хэдийгээр хэний зургийг хаана ямар тайлбартайгаар байршуулах нь тухайн хүний эрхийн асуудал боловч эрэгтэй оддын "ЦУСГҮЙ АЛУУРЧИН" гэгдээд байгаа Со Хигийн хувьд энэ бол байж боломгүй үйлдэл хэмээн олон нийт үзэж байгаа юм. 

Хан Со Хигийн энэхүү үйлдэлд Арахо /тус хамтлагийн фэндом нэр/ нар ихээхэн эгдүүцэж байгаа илэрхийлэхийн зэрэгцээ түүнтэй цахим дайн зарлажээ. Олон зуун сөрөг сэтгэгдэл хүлээж авсаны эцэст Хан Со Хи ЫнВүгийн зургийг устгасан боловч Арахо нар төдийгүй бусад фэндомууд "ЦУСГҮЙ АЛУУРЧИН"-аас хайртай хүмүүсээ хамгаалъя гэх мэтчилэнгээр уриалга гаргаад байгаа юм байна. 

Дашрамд дуулгахад Хан Со Хи нь BIG BANG хамтлагийн гишүүн T.O.P-ын хамт  "Хар тамхи хэрэглэсэн, зуучилсан" гэх  зүйл ангиар дөрвөн жилийн тэнсэн харгалзах ялтай байсан боловч сүүлд IKON хамтлагийг гишүүн асан B.I-д хар тамхи борлуулсан гэх шалтгаанаар эргүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа юм. Цагдаагийн газраас тус хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг сайтар хянаж, шалгасаны дараа олон нийтэд албан ёсоор мэдээлнэ гэж байгаа боловч Солонгосын хуулиар тэрээр багадаа 7-10 жилийн хорих ял авах бөгөөд түүнд давж заалдах эрх үүсэхгүйгээс гадна ялыг биеэр эдлэх юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: allkpop.com

soompi.com

koreatimes.com

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.21.107.126]

2019-06-17 20:01:58

Ийм хачин эр эм нь мэдэгдэхгүй юмнуудыг нийтэлхээ больё!!!

зочин

[66.181.166.196]

2019-06-17 18:55:13

солиотой кимчинүүдийн явдал юу нь сонин байдаг байна аа, ямар зорилгоор ийм юм нийтлээд байна, хэрэв од юм бол хар тамхи хэрэглэх ёстой гэсэн санаа давхар яваад байгаа ч юм шиг