etoim.mn
photos/hjpg.jpg

Яг одоо Солонгосын мэдээллийн сайтууд IKON хамтлагийн гишүүн B.I-тай холбоотой мэдээллүүдээр дүүрч байна гэхэд хилсдэхгүй. Түүнийг хар тамхины нэгэн төрлөл болох (LSD)-ийг онлайнаар захиалж авсан хэмээн буруутгасан тэрээр захиалж авсанаа хүлээн зөвшөөрсөн боловч хэрэглэхээс айсан хэмээн мэдүүлсэн юм.

Тэгвэл BI-д хар тамхи (LSD) борлуулсан хүн нь YG интертаймэнтийн трэний бэлтгэгч багш Хан Со Хи болох нь нотлогджээ. 

YG интертаймэнтийн бэлтгэгч Хан Со Хи нь өмнө нь BIG BANG хамтлагийн гишүүн T.O.P-д хар тамхи өгч улмаар түүнд хэрэглэх болон худалдан авахыг зааж өгсөн нэгэн юм. Тодруулбал: Хан Со Хи нь 2016 онд T.O.P-той хамт LSD татсанаа хүлээн зөвшөөрч улмаар шүүхээс T.O.P-д хоёр  жил, Хан Со Хид дөрвөн жилийн тэнсэн харгалзах ял оноож байсан юм.

T.O.P цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь Хан Со Хитой уулздаг байхдаа түүний өгсөн тамхийг энгийн тамхи гэж бодоод татаж байсан. Дараа нь хар тамхины нэг  төрөл гэдгийг нь мэдсэн. Тэр надад энэ зүйлээр стрессээ тайлж болно гэж байсан. Мөн надад тамхи борлуулагчаас хэрхэн LSD авах талаар зааж өгсөн учраас би хар тамхийг нь худалдаж авсан гэж мэдүүлж байжээ. 

Тухайн үед Хан Со Хи зөвхөн зуучлагч хэмээгдэж байсан бол энэ удаагийн хэргээр тэрээр борлуулагч болох нь нотлогджээ. 

Мөн YG интертаймэнтийн захирал Ян Хёнсог  хэлэхдээ Хан Со Хи Ханбиныг сүрдүүлсэн. Түүний сүрдүүлэг бүтэлгүйтсэн учраас тэрээр ийнхүү олон нийтэд хар тамхины талаарх мэдээллийг цацсан хэмээн гэсэн байна. 

Энэхүү мэдээлэл гарсаны дараахан Хан Со Хи хэвлэл мэдээллийнхэнд хандан: YG энтэртайментаас намайг мэдүүлгээ өөрчлөхийг удаа дараа гуйж байсан. Тэд надад сайн өмгөөлөгч амлаад B.I-тай холбоотой асуудлыг нуухыг хүссэн.

 

Гэхдээ би олон нийтэд үнэнийг ил болгохоор шийдсэн. YG захирал Ян  ХёнСог надруу залган харааж зүхэх байх. Тийм учраас би дугаараа солино. Ханбин өөрийн хийсэн хэргээ харин ч зөөлрүүлж ярьсан байсан" гэжээ. 

Харин олон нийт түүний үгэнд итгэхгүй байгаа бөгөөд YG-г өөрсдөө ч мэдэхгүй алуурчингаас доор хүнийг ажиллуулж байсан байна хэмээн шүүмжилж байгаа юм. Учир нь тэрээр хар тамхины хэргээс гадна алдарт BTS хамтлагийн гишүүн V буюу Тэхёгт хүчирхийлүүлсэн хэмээн мэдэгдэж байсан ч энэ нь шалгалтын явцад худал болох нь нотлогдож байсан юм. 

Ийнхүү залуу хүмүүсийг цусгүй алдаг энэ эмэгтэйд хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн олон нийт идэвхитэйгээр шаардаж эхэлжээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх срвалж: koreaboo.com

koreatimes.com

soompi.com

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх