Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/recommend_15c0925759e4988251e4b96fea92396f9e9e041c.jpeg

Яг одоо Солонгосын мэдээллийн сайтууд IKON хамтлагийн гишүүн  B.I-ын талаарх мэдээллээр дүүрч байна. Учир нь тэрээр хар тамхины хэрэгт холбогдсон өөрөө энэ талаарх мэдээллийг үнэн хэмээн баталсан байна. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан хамтлагийн фэнүүд болон Солонгосын иргэдээс уучлал хүсчээ. 

"Ким Хан Бин байна.

Юуны өмнө олон нийтээс өөрийн зүй бус үйлдлийнхээ төлөө уучлалт хүсмээр байна.

Надад давж гарч чадахааргүй хүнд зүйлүүд тохиолдож, тэр үед би буруу зүйлд найдаж, түүнийг сонирхсон нь үнэн. Хэдий тийм боловч тийм зүйл хэрэглэхээс айсан. Тэр миний хувьд болохгүй зүйл байсан.

Яг одоо би намайг хүндэлдэг фэнүүд, хамтлагийн гишүүд, надаас болж шаналж буй хүмүүсээс маш их ичиж байна. Би хийсэн зүйлдээ маш их эмшиж байгаа учраас хамтлагаа орхихоор шийдлээ.

Та бүхнээс дахин толгой гудайлган уучлал гуйж байна. Намайг уучлаарай.

Түүний талаарх мэдээлэл гарсаны дараахан B.I-г хамтлагаас гарах нь үнэн хэмээн YG интертаймэнт баталсан юм. Хэдийгээр IKON маш их энэ зун маш их ажил төлөвлөсөн байсан ч нэг маань бидэнтэй хамт байж чадахгүй нь. Үнэхээр харамсалтай байна. Гэхдээ бид хичээх болно гэжээ. 

iKON хамтлаг нь нь Өмнөд Солонгосын урлагийн салбарын их гурвалын нэг болох YG интертаймэнтаас 2015 оны 9 сарын 15нд дэбют хийсэн хөвгүүдийн хамтлаг юм. Хамтлаг долоон гишүүнтэй бөгөөд анх YG интертаймэнтийн 2013 онд хийсэн  “Who Is Next: WIN  шоунд TEAM A (Kang Seungyoon, Song Mino, Nam Taehyun, Kang Seunghoon, Kim Jinwoo)-ын эсрэг TEAM B (B.I, BOBBY, Jinhwan, Junhoe, Yunhyeong, Donghyuk) болж өрсөлдөж байсан. Шоуны ялагчаар TEAM A тодорч, TEAM B-ын хөвгүүд дэбют хийж чадалгүй буцаад интертаймэнтийнхаа трэйнийгээр үлдсэн юм.

Гэвч яг нэг дараа буюу 2014 онд YG-аас дахин  “Mix&Match телевизийн шоу дахин зохион байгуулж TEAM B-ын хөвгүүдийг долоон гишүүнтэй хамтлаг болох iKON нэрийн дор дэбют хийх эрх олгож хамтлагийн үндсэн гишүүдээр B.I, BOBBY, JINHWAN нар тодорч үлдсэн 3 гишүүн болох Koo Junhoe, Song Yunhyeong, Kim Donghyuk нар шинэ гишүүд болох Jung Chanwoo, Jung Jinhyeong, Yang Hongseok нартай iKON-д дэбют хийхийн төлөө өрсөлдөж байсан түүхтэй.

Шоуны төгсгөлд iKON хамтлагийн гишүүдээр B.I, BOBBY, Jinhwan, Junhoe, Yunhyeong, Donghyuk, Chanwoo нар сонгогдож 2015 оны 9-р сарын 15-нд албан ёсоор анхын дэбютээ хийж байсан юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

allkpop.com

soompi.com

koreatimes.com

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх