Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d29be800fe55e92d4edfae79f6770568.jpg

Зургадугаар сарын 12-ны энэ өдрийг дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах олон улсын энэ өдрийг манай улс 2002 оноос эхлэн тэмдэглэж байна. Монгол Улс 2016 оноос эхлэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бүрэн утсгах дэлхийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна. Хамгийн гол дэвшүүлж буй санаа нь өрхийн амьжиргааг дээшлүүлж ядуурлыг бууруулвал хүүхдийн хөдөлмөр эрхлэлт дагаад буурна гэж үзэж байгаа юм.  

Аль ч улс оронд, ямар ч хүүхдүүд сайн дураар хөдөлмөр эрхлэдэггүй бөгөөд хүүхдүүд ихэнхдээ ар гэрийн гачигдлаас болж ажил хийдэг. Хүүхдийг хөдөлмөрөөс чөлөөлөх нэгэн арга бол тоглоом, наадамд хандуудах явдал юм. 2012 онд хөдөлмөр эрхлэлтийн талаар хийсэн судалгаагаар шинээр ажилд орсон иргэдийн 1500-аад нь буюу 18.4 хувь нь 14-20 насны хүүхэд залуучууд байжээ.

Хүүхдийн хөдөлмөр гэдэг нь сургуульд сурахын хажуугаар, эсвэл сургуулиас хөндийрөн удаан хугацаагаар хөлсөөр ажиллах, мөн хугацаанд хүнд хүчир, биеийн хүч их шаардсан хүүхдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ажил хийхийг хүүхдийн хөдөлмөрт тооцдог байна.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх