Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5b5f3be9c0d280c947c548cd70203202_x3.jpg

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль хангалтгүй хэрэгжиж байна.

СЗХ-ноос хийсэн шалгалтаар дээрх хуулийн дагуу 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний гүйлгээний талаар мэдээлэх үүрэгтэй холбогдох байгууллагууд энэ талаар мэдээлээгүй, мөн үүнийг байнга хянах ажилтныг томилоогүй, томилсон газар нь тухайн ажилтны эрх, үүргийг тусгаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Хуульд зааснаар бол 20 сая, түүнээс дээш дотоод, гадаад төлбөр тооцооны гүйлгээний талаарх мэдээллийг гүйлгээ хийгдснээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй юм. Тэгвэл СЗХ нэгдүгээр улиралд нэр бүхий 29, хоёрдугаар улиралд 57 мэдээлэх үүрэгтэй этгээдийг шалгахадсанхүүгийн зарим байгууллага хуульд заасан дотоод хяналтын хөтөлбөрийг батлаагүй, баталсан хөтөлбөрийг сайжруулаагүй, дотоод эрсдэлийг үнэлэх тогтолцоог бүрдүүлээгүй байна.

СЗХ мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр зайны болон газар дээрх хяналт шалгалтын дүнг үндэслэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөө батлан ажиллаж байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх