Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/7f305cad22f4b0f46fbe5cd9f00de5a1.jpg

"Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт" аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Цагааннуур боомтоор зорчигч иргэд, аж ахуйн нэгжийн эздэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Хилээр зорчихдоо санаатай болон санамсаргүйгээр гар цүнх, ачаа тээшиндээ хориглосон, хязгаарласан барааг тээвэрлэхгүй байх, ОХУ, Казахстан улсаас мал, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлохдоо Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулинд заасны дагуу баримт бичгийг бүрдүүлэн хүсэлт гарган импортын мэдэгдэл авах, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулиудад зааснаар хүнс, хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүн нь экспортлогч улсын эрх бүхий байгууллагаас олгосон гарал үүсэл, лабораторийн сорилын дүн, чанарын баримт бичигтэй, стандартын шаардлага хангасан хаяг шошготой, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байх, импортлож буй бүтээгдэхүүний хяналтын дээжийг химийн лабораторийн шинжилгээнд хамруулах талаар зөвлөгөө өгч, гарын авлага тараажээ.

Мөн аймгийн төвийнресторан, зоогийн газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд холбогдох хуулийн дагуу 13 аж ахуйн нэгжидшийтгэл ноогдуулан, 15 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлж, хоол үйлдвэрлэлийн хэсэгт засвар тохижилт хийж, эрүүл ахуй стандартын шаардлагыг хангуулах, технологийн нэг чигийн урсгалыг зөв зохион байгуулах, үйл ажиллагаандаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх, хоолны дээжийг журмын дагуу авч, устгах, хоолонд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт хийх чиглэлээр хугацаат үүрэг даалгавар өглөө.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх