Кпоп урлагийн гуравдугаар үеийн төлөөлөл гэгддэг Gugudan хамтлагийн Kim Sejeong-ыг уншигч та бүхэн "Сургууль" цувралын Ла  Ун Үгийн дүрээр хэдийн таньдаг болсон билээ.

Тэрээр "Produce 101"  шоу нэвтрүүлэгт оролцож байхдаа "Ээжээ одооноос таныгаа зөвхөн цэцгэн замаар алхуулъя" гэж хэлж байжээ. Түүний энэ хэлсэн үг зөвхөн нэвтрүүлгийн багийнханыг төдийгүй үзэгчдийн сэтгэлийг ихээхэн догдлуулжээ. Тэдгээр үзэгчдийн дунд Block B хамтлагийн гишүүн Zico байсан бөгөөд Kim Sejeong-ыг ээж нь яаж өсгөсөн тухай түүхийг сонсоод түүнд  "Цэцгэн зам" гэх дууг зохиож өгсөн байна.

Одоогоор үзэгчид түүний шинэ уран бүтээлд ихээхэн таатай хандаж байгаа бөгөөд цахим хуудсанд хэрэв  Sejeong нялх оддын өвчин тусчихгүй л бол эцэг эхдээ ачлалтай үлгэр жишээч нэгэн болох нь дамжиггүй хэмээн өөрсдийн сэтгэгдлийг үлдээжээ. 

Дашрамд дуулгахад "Цэцгэн замаар алхъя" гэдэг нь зөвхөн сайн сайхан зүйлс тохиолдоосой гэсэн утгатай үг бөгөөд Kim Sejeong-ыг энэ үгийг хэлсэний дараа солонгост илүү алдартай зүйрлэл үг болжээ.

Ингээд та бүхэнд Kim Sejeong-ы "Цэцгэн зам" дууг танилцуулж байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

soompi.com

youtubenews