Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/61427553_902838163391579_8479055845135482880_o.jpg

Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ ард иргэдийнхээ амьдартай танилцжээ. Ингэхийн тулд тэрээр таксины жолооч хийсэн гэнэ. Энэ тухайгаа өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан мэдээлжээ. 

Тэрээр... Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт унаж байна,  Иргэд маань бухимдаж байна!

Асуудлуудыг мэдэхийн тулд таксинд жолооч хийж үзлээ. Өнөөдөр иргэд маань зовж байна, зүдэрч байна, ядуурал дээд цэгтэй хүрч байна. Гишүүд минь нөхөд минь том том зүйл ярихын оронд эхлээд ард иргэдийнхээ асуудлуудыг шийдмээр байна.

Жолооч нартайгаа яриад явах үед ихэвчлэн том зүйлийн талаар бус амьдралын талаар төрөөс амьжиргааг нь сайжруулах, ард иргэд залуучуудад боломж олгох, бензин түлш,мах өргөн хэрэглээний үнэ тэнгэрт хадлаа үүнийг яах вэ? Та хэд юу хийдэг улс вэ? Гэж бухимдаж байна.

Миний бие " Хүний төлөө ЭЗ, хөгжлийн төлөө зөв бодлог" гэсэн уриатай сонгуульд орсон. Эдийн засгийн бүхий л боломжоо хүнийхээ төлөө, иргэдээ ажилтай орлоготой болгоход зориулъя гэж гурав дахь жилээ зүтгэлээ. Дэмжлэг алга.

Аливаа зүйлд хийсвэрээр хөөрч попорхоос илүү бодитойгоор үйлдэл хийж төрөөс иргэдэд боломжийг нь засаж өгөх нь бидний үүрэг гэдгийг гишүүд дарга нар минь ойлгоосой !!! хэмээн бичжээ. 

 

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх