Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5ce772ca529b8.jpg

Дундговь аймгийн Засаг даргын А/218 тоот захирамжаар төрийн байгууллагуудын ажлын цагт өөрчлөлт оруулж, өглөө 08.00 цагт эхлэхээр боллоо. 

Энэхүү өөрчлөлт нь ирэх зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм байна.

Дулааны улирал эхлэн өдөр уртасч, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын ажлын цагийг ийнхүү өөрчилж байгаа тухай тус шийдвэрт дурджээ.

Ажлын цагт өөрчлөлт орж байгаатай холбогдуулж, үдийн цайны цаг 12:30-д эхэлж, 13:30-д дуусахаар болж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх