Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/man-1.jpg

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх, УИХ-ын даргын захирамжаар байгуулагпсан Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг сонсчээ. 

Бүлгийн хурлаас Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсан асуудлыг хэлэлцээд бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа. 

Өнгөрсөн долоо хоногт манай бүлгийн гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улс төрийн хариуцлага тооцох болсонтой холбоотой асуудлаар хуралдаж, мэдэгдэл гаргасан.   

Мэдэгдэл... Д.Дамба-Очир гишүүний хувьд Оюутолгойн гэрээг шалгасан дүнг Оюутолгой компанид мэдэгдсэн гэж буруутгагдсан.  Энэ нь хуулиар заасан нууцлалын зэрэгтэй асуудал биш учир мэдээллийг өгөхөд буруудах зүйл байхгүй гэж үзсэн.  

Ш.Раднаасэд гишүүн Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой санал шүүмжлэлтэй холбогдуулан МАН-ын бүлэг уг асуудлыг нягталж үзээд дараах тайлбар гаргаж байна. Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргаагүй нь хуралдааны тэмдэглэлээс харахад тодорхой болсон учир нэр бүхий гишүүдийг буруугүй гэж үзэж байна. Иймд МАН-ын бүлгээс гишүүдийн нэр төрд халдаж байгааг залруулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа мэдэгдэв.  

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх